Цэрэндорж Чинбат
Төрсөн: 1955.01.01 · Булган аймаг Могод сум
Цэрэндоржийн Чинбат
Ц.Чинбат 1955 онд Могод сумын нутаг Цахиурт Нуга гэдэг газар төржээ. 1967 онд Могод сумын бага сургуулийг, 1973 онд аймгийн 10 жилийн сургуулийг төгссөн. Багш Д.Мандахсангийн удирдсан “Уран од” утга зохиолын дугуйлангаас уран бүтээлийн гараагаа эхэлж, 1988 онд “Тусч хүү”, 1990 онд “Аарцыг чулуу”, 2002 онд “Хамагтай бяр”, 2004 онд “Цэцгээ бид хоёр” номуудаа уншигчиддаа өргөн барьсан нь хүүхэд багачуудын сэтгэлийн дотоод ертөнцөд нэвтрэгч тэдний унших дуртай ном, цээжлэх дуртай шүлгүүд болж чадсан.
Хөдөөгийн амьдралыг гар баригдаж, нүдэнд харагдалт уран дүрслэлэн эдгээр шүлгүүдийг уншиж өсөөгүй, цээжээр мэдэхгүй хүүхэд гэж үгүй шахуу. Монгол Улсын Гавьяат багш, хөгжмийн зохиолч Ц.Галмандах “Аарцыг чулуу” туурвийг нь олж уншаад сэтгэл ихэд хөдөлж, төгөлдөр хуурныхаа ард суусан тэр шөнөө уг номын арван зургаан шүлгэнд аялгуу төрж, бүгд дуу болсон юм. Тэрээр аймгийн шилдэг шүлэг шалгаруулах “Ган үзэг” тэмцээнд оролцож хоёр ч удаа тэргүүн байр эзэлжээ.
