Булган аймаг, Могод сум

Могод сум

МОГОД СУМ

БУЛГАН АЙМАГ · МОНГОЛ УЛС

МэдээЭдийн засагТүүхХүмүүсАялал жуулчлал
Сумын тухай

Цэдэн-Иш Лхам

Сэхээтэн

Төрсөн: 1905.01.01 · Булган аймаг Могод сум

Цэдэн-Ишийн Лхам

Могод сумын нутаг Бумбатад төржээ. Багаасаа мал маллаж амьдарч байсан. 1928–1929 онд Төв аймгийн Жаргалант сумын 50-тын дарга, 1929–1931 онд Архангай аймгийн Бүрд сумын хамтралын ня-бо, 1932–1934 онд мөн аймгийн Хайрхан суманд байцаагч, 1934–1936 онд Өлзийт сумын хоршооны дарга, 1936–1939 онд Архангай аймгийн Могод сумын хоршооны дарга, 1939 онд Бүрэгхангай сумын хоршооны дарга, 1939–1942 онд Могод сумын хоршооны дарга, 1942–1943 онд Авзага сумын гүйцэтгэх захиргааны дарга, 1943–1946 онд Могод сумын дарга, 1946–1954 онд Могод сумын намын үүрийн дарга, 1954–1955 онд Авзага сумын хоршооны дарга, 1955–1956 онд Могод сумын намын үүрийн дарга, 1956–1958 онд “Цог” нэгдлийн дарга, 1958–1961 онд Могод сумын “Оч” нэгдэлд бригадын дарга, 1961–1962 онд Могод сумын заводын нябо, сумын ой хамгаалагч зэрэг ажлыг олон жил үр бүтээлтэй хашиж явсан нэр хүндтэй шударга, дайчин чадварлаг, удирдан зохион байгуулах авьяастай удирдах ажилтан байв.

Сум орон нутагт элдэв үймээн шуугианыг дарахад Лхам дарга л очиж зохицуулдаг байсан гэдэг. Сумынхаа төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд бие сэтгэлээ зориулсан идэвхи зүтгэлтэй хүн байсан гэж хамт ажиллаж байсан хүмүүс дурсаж ярьдаг. “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 25, 40 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.

Энэ хуудас танд хэр таалагдав?