Булган аймаг, Могод сум

Могод сум

МОГОД СУМ

БУЛГАН АЙМАГ · МОНГОЛ УЛС

МэдээЭдийн засагТүүхХүмүүсАялал жуулчлал
Сумын тухай
Сономын Норовсүрэн

Сономын Норовсүрэн

Улсын алдарт уяач
Баясгалант баг

Төрсөн: 1927.10.12 · Булган аймаг Могод сум

1950-иад оноос эхэлж хурдан морь уяж уралдуулсан. 1959 онд хээр даага нь түрүүлж уяачийн болох урам зоригийг нь улам оргилуулсан гэдэг. Битүү морийг таньж уяа сойлгыг нь тааруулахдаа өвөрмөц сайн мэргэшсэн уяач байсан гэж ярьдаг.

Түүний уясан морьдоос аймгийн наадамд түрүү айраг тус бүр 3 удаа, сумын наадамд түрүү 15, айраг 20 удаа авч бусад аймаг, суманд олон айраг авч байжээ.

1982 онд сумын, 1995 онд аймгийн “Алдарт уяач”, 2000 онд Монгол Улсын “Алдарт уяач” цол хүртжээ.

Энэ хуудас танд хэр таалагдав?