Булган аймаг, Могод сум

Могод сум

МОГОД СУМ

БУЛГАН АЙМАГ · МОНГОЛ УЛС

МэдээЭдийн засагТүүхХүмүүсАялал жуулчлал
Сумын тухай
Содномцэрэн Гүндэнбал

Содномцэрэн Гүндэнбал

Эдийн засагч

· Булган аймаг Могод сум

1950 онд Булган

аймгийн МОГОД суманд төрсөн. 1968 онд Булган амйгийн төвийн 10-н жилийн дунд

сургууль, 1972 онд МУИС-н төлөвлөгөөний эдийн засгийн ангийг тус тус төгссөн.

ЗХУ ,АНУ, Тайланд ,Өмнөд Солонгос зэрэг улсад мэргэжил дээшлүүлж байсан. МУИС

төгсөөд Булган аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөөний коммист мэргэжилтэн , 1975-1992

онб аймгийн АДХ-йн гүйцэтгэх захиргааны орлогч , төлөвлөгөөний коммисын дарга,

аймгийн гүйцэтгэх захиргааны дарга мөн АДХ-н тэргүүлэгчдийн даргаар ажиллаж

байв. 1992 оны УИХ-ын анхны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Төсөв

төрийн байгууллагын байнгын хорооны гишүүнээр ажиллаж , төсөв , банк, эдийн

засгийн суурь хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт орж эрх зүйн шинэчлэл хийхэд

идэвхтэй оролцсон. 1996-2000 онд УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалтын хэлтсийг

толгойлж 2000-2005 онд Монгол улсын Үнэт цаасны хорооны даргаар ажиллаж байв.

Эдүгээ бизнесийн салбарт хүчин зүтгэж буй. Төр засгаас Алтан гадас одон , ардын хувьсгалын ойн медалиуд Санхүү

эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.


Энэ хуудас танд хэр таалагдав?