Гүр Дэндэв
Төрсөн: 1900.01.01 · Булган аймаг Могод сум
Ардын хувьсгалын партизан Улсын Заан Гүрийн Дэндэв
Дэндэв 1900 оны үед Түшээтхан аймгийн Бишрэлт гүний хошуу нутаг Рашааны буланд (Хульжийн халуун рашаан) төрсөн. Ард Гүрийн 4-р хөвгүүн. Дэндэвийн ах Дэндэв нь ганган Дэндэв гэж нэрлэгдсэн, торгон дээл өмсөж жороо морь унасан, дуулдаг, лимбэ үлээдэг нэгэн байсан. Харин дүү Дэндэв багаасаа барилдах дуртай түргэн, шуурхай хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Хужирбуланд цэргийн алба хаасан. Жанжин Сүхбаатар, Магмар, Пунцаг нарын хамт цэргийн албанд 1921 онд Ардын хувьсгалт цэрэгт элсэж Цагаантны үлдэгдлийг эх орноосоо хөөн зайлуулах тулалдаанд оролцож явжээ. Г.Дэндэв 1921 оны хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцон, Чойбалсангийн удирдсан баруун замын байлдаанд Булган аймгийн Бүрэгхангай, Могод, Авзага, Булганы төв Вангийн хүрээ орчимд цагаантны үлдэгдлийг бут цохиход хүчин зүтгэжээ. Нутгийн залуучуудын нэрийг дуулаад гурав, дөрвөн үеэр нь эцэг эхийнх нь нэрийг дуудаж тэдний хүүхэд үү гэж лавладаг. Бөх, моринд дуртай. Морь, бөх ярихаараа магнай нь тэнийдэг хүн байсан тухай үр хойч нь ярьдаг. Ер нь хийморлог сэргэлэн хүн байсан. Тэр бас сайн бөх явжээ. 1926 оны наадмаар Аюур заанаар тав давж, Буянтогтох аваргаар зургаа давж заан цол авсан.
