Галсан Хорлоо
Төрсөн: 1933.01.01 · Булган аймаг Могод сум
Галсангийн Хорлоо
1933 онд Могод сумын 4-р багийн нутаг Сэрүүний голын “Овоон” жалганд төрсөн.
Г.Хорлоо 1944–1951 онд сумын бага сургууль, Төв аймгийн Батсүмбэрт ХАА-н техникумд суралцсан.
1955–1958 онд цэргийн алба хаасан.
1961–1962 онд Багш нарын бэлтгэх курс.
1968–1971 онд Намын Дээд сургуулийг “Үйлдвэрийн эдийн засаг” мэргэжлээр төгссөн. 1958–1961 онд Улсын хэмжээний мал туух, отрын адуу хариулах, морин тэргээр жин тээх, бичиг үсгийн багш зэрэг ажил хийж явжээ.
1962–1964 онд Хишиг-Өндөр сумын дунд сургуульд багш.
1965–1968 онд сумын намын хорооны орлогч.
1971 оноос нам, улс олон нийтийн байгууллагад нийт 40 гаруй жил ажиллажээ.
1960-аад оноос уран зохиол оролдож 1980 онд “Нутгийн уянга”, 2007 онд “Нутгийн цэнхэр зэрэглээ”, 2010 онд “Нутагтаа залбирах дуу” нэртэй шүлгийн номууд гаргасан. Алдарт Л.Вангантай хамтран “Зам нийлэх үү” жүжиг мөн “Майдар хурахын өглөө”, “Их таван ханат” зэрэг жүжгүүдээ төв хөдөөгийн соёлын ордон, клубуудад тоглуулсны зэрэгцээ 2010 онд “Нутагтаа залбирах дуу” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгч түмэндээ өргөжээ.
2011 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан.
Шагнал, албан тушаал, бүтээл, ярилцлага
Шагнал
Алтан гадас одон
2011.01.01
Алтан гадас одон
