Нийгэм
Мятавын Могойтарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
2026.10.25

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн Могод сумын уугуул, Монгол Улсын Гавьяат барилгачин, Ардын Их Хурлын депутат Мятавын Могойтарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.
М.Могойтарыг эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, барилга, дэд бүтцийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд цолоор шагнажээ. Ийнхүү тэрбээр Булган аймгаас барилга, дэд бүтцийн салбарт төрөн гарсан Хөдөлмөрийн баатар цолтнуудын гурав дахь нь болж байна.
Тэрбээр Булган аймгийн төв болон сум орон нутагт сургууль, соёлын төв, эмнэлэг зэрэг олон барилга байгууламжийг барьж байгуулахад оролцож, барилгын салбарт 40 гаруй жил ажилласан ахмад барилгачин юм. Түүнчлэн 1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцах түүхэн үйл явдалд оролцсон байна.
М.Могойтар 1996 онд Монгол Улсын Гавьяат барилгачин цол хүртэж, 2017 онд салбарынхаа “Алдарт барилгачин” өргөмжлөлөөр шагнуулжээ.
