Нийгэм
Могод сумын мэдээ, мэдээллийн цахим хуудас шинээр нээгдлээ
2026.10.19

Энэхүү цахим хуудас нь Могод сумын иргэд, нутгийн уугуул иргэд болон тус сумтай холбоотой мэдээ, мэдээллийг сонирхдог хүн бүрд зориулсан мэдээллийн нэгдсэн платформ юм.
Цахим хуудсаар дамжуулан сум орон нутгийн цаг үеийн мэдээ, үйл явдал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, түүх соёл, уламжлал болон иргэдэд хэрэгтэй зарлал, мэдээллийг хүргэхийг зорьж байна.
Манай цахим хуудас дараах чиглэлээр мэдээлэл хүргэнэ.
Могод сумын цаг үеийн мэдээ, үйл явдал
Орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт
Түүх, соёл, өв уламжлал
Боловсрол, спорт, урлагийн мэдээ
Иргэдийн санал санаачилга, амжилтын түүх
Зарлал болон олон нийтэд хэрэгтэй мэдээлэл
Бид Могод сумынхаа хөгжил дэвшил, сайн сайхан үйлс, нутгийн иргэдийн амжилт бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулж, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Могод сумын иргэд, нутгийн зон олон та бүхнийг цахим хуудсаараа зочилж, мэдээ мэдээллээ хуваалцан, хамтран хөгжүүлэхийг урьж байна.
🌐 www.mogod.mn — Могод сумын мэдээ, мэдээллийн цахим хуудас
Тайлбар: Энэхүү цахим хуудас нь бие даасан мэдээллийн сайт бөгөөд Могод сумын Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас биш болно.
