Цэнд-Аюуш Цэцэгмаа
Малчин
Жаргалант баг
Born: 1954.06.10 · Булган аймаг Могод сум
Улсын залуу аварга саальчин Цэнд-Аюушийн Цэцэгмаа
1954 онд Могод сумын Хөөвөрийн голд төрсөн. 1973 онд ХАА-н техник мэргэжлийн сургууль төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр Төв аймгийн Батсүмбэрийн САА-д саальчнаар ажилласан. 1976 онд сумын аварга, 1977 онд аймгийн аварга, 1979 онд Монгол Улсын “Залуу аварга” малчин болсон.
Ардын хувьсгалын ойн медалиуд, Засгийн газрын жуух бичиг, МХЗЭ-ийн “Тэргүүний залуу” алтан медаль, мөн хүндэт жуух “Хөдөлмөрийн алдар”, “Залуу гавшгайч” алтан медаль, V, VI таван жилийн гавшгайч зэрэг шагналууд хүртсэн, ОХУ-ын Улаан-Үүд хотод 3 сар мэргэжил дээшлүүлж байсан.
