Цамба Дамдинсүрэн
Born: 1929.01.01 · Булган аймаг Могод сум
Цамбын Дамдинсүрэн
1929 онд 2-р багийн нутаг Үзэсгэлэнт “Ёл” хад гэдэг газар төрсөн. 1944 онд бага сургууль төгссөн. 1949–1952 онд цэргийн алба хааж ирээд 86-р морин өртөөний адуучин зарлага, 1953 онд сумын анхны хоршоонд тухайн эдийн туслах, эрхлэгч, нярав хийж байв. 1956–1959 онд сүү тосны заводын ня-бо, 1959–1963 онд аймгийн хүнсний комбинатад ня-бо, 1963–1983 онд сумын орлогч даргаар ажилласан.
1983–1985 онд ҮЭЗ-ийн даргаар ажилласан. 1989 онд ХБА-ийн даргаар томилсон. Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар, МАХН-аас намын ахмад, зүтгэлтэн, Тусгаар тогтнолын одон, Эх орны төлөө тэмдгээр тус тус шагнагдсан. Нутгийн олон түмэн, уул ус, Оцон хайрхандаа мөргөн сүслэж явдаг нэгэн.
