Соном Лхагваа
Малчин
Баянгол баг
Born: 1937.01.01 · Булган аймаг Могод сум
Улсын шилдэг хүлэгч Сономын Лхагваа
С.Лхагваа 1937 онд Могод сумын 3-р багийн нутаг Бунханд төрсөн. Сумын бага сургууль төгсөөд мал маллаж байгаад 1963 онд МХЗЭ-ийн төв хорооны тэргүүний малчин залуу алтан медалиар шагнагдсан. Сум аймгийн алдарт уяач Монголын морин спорт уяачдын холбооны “Манлай хүлэгч” өргөмжлөл хүртсэн. 1959 оноос хойш улс аймгийн наадамд 21 түрүү, 32 удаа уясан морио айрагдуулсан байна.
