Содном Лхагва
Born: 1942.02.11 · Булган аймаг Могод сум
Улсын аварга саальчин Содномын Лхагва
С.Лхагваа нь 1942 онд Могод суманд Содномын том охин болон мэндэлж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, тус сумын бага сургуулийг төгссөн. Цэдэндоржийн Сүрэнхортой гэр бүл болж, амьдралын гараагаа “Оч” нэгдэлд мал маллан эхэлж, долоон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлжээ. Олон жил гүү барьж айраг бэлдэж, нэгдлийн үйлдвэрлэлийн даалгаврыг жил бүр давуулан биелүүлж ирсэн байна. С.Лхагваа сумын саалийн аваргаар 3 удаа, аймгийн аваргаар тус тус шалгарч байв.
Төр, засгаас Лхагваагийн хөдөлмөр бүтээлийг ч үнэлж сумын аварга саальчин 3 удаа, аймгийн аварга саальчин, улсын чанарын аварга саальчин, Засгийн газрын Хүндэт жуух, Хөдөлмөрийн хүндэт медаль, V, VI, VII дугаар таван жилийн гавшгайч цол тэмдэг, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнажээ. 2004 онд МАХН-ын хүндэт медаль хүртсэн, МАХН-ын ахмад гишүүн.
Түүний нөхөр Ц.Сүрэнхор хөдөлмөрч, ажилсаг хүн юм. Нутаг усандаа гайхагдсан ажилсаг, хөдөлмөрч, шударга, түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан хүмүүс байсан, тэднээр үр хүүхдүүд нь бахархаж явна.
