Намжим Очирбат
Born: 1935.06.14 · Булган аймаг Могод сум
Зохиолч, яруу найрагч Намжимын Очирбат
1939 онд Багабулагт төрсөн. 1947 онд сургуульд орж, 1957 онд аймгийн төвд дунд сургуулийн 10 анги, 1957–1962 онд МУИС-ийн монгол хэл бичиг-утга зохиолын ангийг төгсөж, багшийн мэргэжил эзэмшсэн. ИАХГ-ын ХЗЭ-ийн хорооны дарга, нийслэлийн 10 жилийн 1, 3-р сургуулиудад багш, “Барилгачин” сэтгүүлд утга зохиолын ажилтан, хариуцлагатай нарийн бичгийн дарга, АЦ-ийн ... дугаар ангийн намын хорооны зааварлагч, “Найрамдал” төв паркад найруулагч, НАХЯ-ны “Сонор сэрэмж” сэтгүүлийн ажилтан зэрэг ажил хийж байв.
1960-аад онд монголын яруу найрагт дуу хоолой нь сонсогдож эхлээд, 1970-аад оноос өөрийн гэх өнгө аяс, арга барил нь ард түмэндээ бэлхнээ танигдах болсон.
Н.Очирбат хөдөөгийн малчин түмний аж амьдрал, дүр зураг, баян тансаг байгалийг таван хошуу мал сүрэг, тариа будааны үржил шимтэй нутгаа дуурайтал яруу найргаар үзүүлсэн дуу, шүлэг, найраглал зохион нийлүүлсэн нь бидний зүрх сэтгэлийн хөг, эгшиглээн болж байдаг.
Яруу найрагчийн “Хүн хүнээ дуулна”, “Хан хурмаст”, “Насан үүрдийн өлгий”, “Зүрхэнд илгээх дуу” зэрэг шүлэг найраглалын эмхэтгэл, бүтээлүүд нь уншигч бидний ширээний байнгын ном болж, “Чин зүрхний хайр”, “Цэнхэрлэн ягуй дээшээ”, “Цэнхэр хангайн уянга”, “Зүрхний дуудлага”, “Хайрын хишиг”, “Тэргийн бодол”, “Энх мөнхийн дуу”, “Аав минь”, “Онон хатны чулуулал” , “Ээж минь”, “Хар ус нуур” дууны шүлгүүд нь цаг ямагт амьдарч, бүтээхийн урам зориг хайрлан тэтгэдэг билээ. Мөн “Нутаг”, “Баян хангайн сарнай” найраглалууд “Хүү төрлөө”, “Түмэн их” шүлэг, хориотой байсан шүлгүүд номонд гарсан. “Чоно”, “Үнэг”, “Нохой” шүлгүүдээр Монгол Улсын төрийн соёрхолд нэр дэвшиж байсан.
