Мятавын Могойтар
Born: 1940.01.10 · Булган аймаг Могод сум
М.Могойтар 1950–1954 онд сумын бага сургууль, 1954–1957 онд Хишиг-Өндөрийн 7 жилийн дунд сургууль, 1957–1961 онд Барилгын техникум төгсөж барилгын техникч болжээ.
1961–1965 онд аймгийн Барилга контор (БУК)-т барилга хариуцсан даамал, талбайн даамал, 1965–1968 онд тус конторт ерөнхий инженер, 1968–1974 онд Барилга конторын орлогч даргаар ажиллаж байсан.
1974–1977 онд МУИС-ийн иргэний болон үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгссөн. Булган аймгийн Барилга угсралтын контор, дараа нь Трест болж томорч өргөжихөд Трестийн даргаар ажиллажээ.
Нэг байгууллагад 40 гаруй жил ажиллахдаа чамгүй туршлага хуримтлуулжээ. Булган аймгийн төв сум, суурин газруудад сургууль, эмнэлэг, дотуур байр, ялангуяа 1970-аад оны үеэс хөдөө аж ахуйн чиглэлээр механикжсан үтрэмүүд, техник засвар үйлчилгээний газар, дизель станцын байр зэрэг нарийн төвөгтэй шийдэл бүхий барилга байгууламж, олон арван орон сууц, ахуй, үйлчилгээний төв, нийтийн хоолны газар, сургууль, Барилгын үйлдвэрлэлийн бааз зэрэг 300 шахам барилгыг удирдаж бариулсан юм.
1990 онд АИХ-ын Сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож шинэ Үндсэн хуулийг батлалцсан гавьяатай. Шударга хөдөлмөрч түүнийг Булганчууд төдийгүй тэр үеийн барилгын салбарын хамт олон хүндэтгэсээр ирсэн. Төр, засгаас түүний хөдөлмөрийг үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Алтан гадас” одонгоор шагнаж байсан.
1996 онд “Монгол Улсын гавьяат барилгачин” гэсэн эрхэм алдар цолыг хүртээсэн байна.
Awards, positions, works, interviews
Шагнал
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
2026.09.09
