Лхамжав Нарантуяа
Born: 1950.01.18 · Булган аймаг Могод сум
1950 онд Булган аймгийн МОГОД суманд төрсөн 1958-1968 онд 10-н жилийн дунд
сургууль 1968-1973 онд Анагаах ухааны
дээд сургуулийг дүүргэж 1976 онд эх барих эмэгтэйчүүдийн
мэргэжил дээшлүүлэх курс төгсжээ. 1973-1977 онд Булган аймгийн Хутаг-өндөр
сумын эмнэлэгийн салбарын эрхлэгч
1973-1986 онд аймгийн нэгдсэн эмнэлэгийн эх барих эмэгтэйчүүдийн их
эмчээр , 1986-1989 онд Хутаг-өндөр сумын эмнэлэгийн салбарын эрхлэгч 1989-1992
онд өлзийт хорооны нэгдсэн эмнэлэгийн ерөнхий их эмч, 1992-1998 онд МОГОД сумын
их эмчийн салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байв. Зөвхөн 1986-1996 оны
хоорондох 10-н жилд 300 гаруй том жижиг хагалгаа хийж 500 шахам хүүхэд эх барьж
эмчилгээний дэвшилтэд арга 3-г нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Тэрбээр хүүхдийн
тархины гэмтлийг эмчлэх хүйтэн жин , эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх ор хийж
ашигласан байна. 1975 онд аймагтаа анх зүүний эмчилгээ нэвтрүүлэн тэр нь ардын
эмчилгээний тасаг болон өргөжжээ. 1987 онд БНМАУ-ын эрүүлийг хамгаалах
системийн ажил мэргэжлийн аварга болж байв. Төр засгаас МУЗН-н тэргүүний
ажилтан , Эмнэлэгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж 1998 онд Монгол улсын Хүний гавъяат Эмч цол
хүртжээ.
Awards, positions, works, interviews
Шагнал
Монгол улсын Хүний гавъяат Эмч
1998.02.25
Монгол улсын Хүний гавъяат Эмч
