Mogod soum, Bulgan province

Mogod soum

MOGOD SOUM

BULGAN PROVINCE · MONGOLIA

NewsEconomyHistoryPeopleTourism
About Mogod
Гунгаа Жамц

Гунгаа Жамц

Уран дархан

· Булган аймаг Могод сум

Түшээт хан аймгийн Баруун гүний хошуу буюу одоогын Булган аймгийн МОГОД сумын нутагт

төржээ. Багадаа нутгийхаан хүрээний Жуд дазанд шавидан сууж төвд монгол бичиг , хөгжим сурч, зурах сийлэхэд

авъяастай болжээ. 1930 1940-д оны эхээр бичиг үсгийг өөрийнхөө баг суманд

хамгийн түрүүнд сурч бусаддаа багшилж зааж байжээ. 1932 онд Төв аймгийн Авзага

сумын мал эмнэлэгийн анхны санитарч бага эмчээр ажиллаж хожим нь аймгийн мал

эмнэлэгт очиж тэтгэвэрт гарталаа ажиллажээ. Жамц нь Булган нутагтаа уран Жамц

гэж алдаршсан авъяаслаг гарын дүйтэй хүн байв. Тэрээр 1960 онд Чойжин Ламын сүм

, Богд хаант орлны музейг сэргээн засварлахад тайзны чимэглэлийг голлон хийсэн

байна. Карим уран зургийг сэргээсэн юм. Бүх ард түмний наадмуудад уран зураг

сийлбэрээр тэргүүн байранд удаа дараалан орж алт мөнгөн медаль дипломаар

шагнагдаж байв. Тэрээр” Шинэ хөдөө " хэмээх хөлөгт оньсон тоглоом урласан юм.

Энэ нь ХАА –н олон салбарын амьдралыг сийлбэрээр хэрэг байв. Үүгээр 1972 онд

бүх ард түмний спартикаадын уран бүтээлийн тэргүүн байр буюу алтан медал авчээ.

Хүмүүсийн захилагаар зандан , дун , зэс , гууль , мөнгөөр хосолсон хөөрөг гаанс

төрөл бүрийн чимэглэлтэй эдлэл олоныг урлаж байжээ. Мөн дэлгэмэл даавуун дээр

тосон зураг , шигтэгмэл , зурмал, сийлмэл , модон эдлэл , алт мөнгөн эдлэл зэргийг хийдэг байв. Ялангуяа түүний

хилэн даавуун дээр тосон будгаар зурсан буга согоо , арслан , хос тогос зэрэг

зурагнууд одоо ч гэсэн үр хүүхдүүд нь буюу нутгийн ах дүү нарт хадгалагдсаар

байна. Түүний урласан хонины толгойн өвчиний эргүү авдаг төхөөрөмж , 16-н

тасалгаат хайрцаг , 6-н өргөст цоож , хурдан азарганы ноцолдоон сийлбэр нь

Монгол дарханы уран сэтгэлгээний тод жишээ юм. Тэрээр зураг , сийлбэр , цоолбор

,зутгуур , зээхт наамал ,дарханы төрөл бүрийн ажлыг үнэхээр гарамгай

эзэмшсэн уран хүн байв. Тэрээр Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ардын хувьсгалын 50 ,60,70жилийн медалиудаар

шагнагдаж байжээ. Үр хүүхдүүд нь аавынхаа ур ухааныг өвлүүлж уламжлуулахын тулд

Урангийхан хэмээн овогтой болжээ.

How useful was this page?