Гончиг Хишигдаваа
Born: 1945.06.05 · Булган аймаг Могод сум
Циркийн Хишигдаваа 1945 онд Могод сумын одоогийн 4-р багийн нутаг “Суварга”-д Гончигийн хүү болж төрсөн.
Г.Хишигдаваа 1964 онд Хишиг-Өндөрийн 7 жилийн сургуулийг төгсөөд Политехникумд хуваарилагдсан боловч, улсын циркийн курст 1962–1964 онд суралцаж, төгсжээ. 7-р анги төгссөн зун нь МУГЖ Ж.Дамдинсүрэн гуай ахалсан циркийн бригад сумын төвд тоглохоор ирээд байх үед тэр Хишигдаваа хүүг багш хүний гярхай нүдээр харж, хувцсыг нь тайлуулж, шалгаад “чи циркэд тэнцмээр юм аа, ээждээ хэлээрэй” гэжээ. Тэрээр цагираг дээрх акробат дөрөв гэдэг үзүүлбэрээр төгссөн. Тэр үеийн циркийн мундагчууд Дамдин аварга, Ардын жүжигчин Цэнд-Аюуш болон олон туршлагатай циркчдийн сургуулилтаар хичээллэн эдүгээ циркийн манежинд 47 дахь жилдээ тоглож явна.
Эдний гэр бүл бүгд циркийн хүмүүс. Гэр бүл Даваахүү нь залуудаа агаарын гимнастикаар тоглож байсан. Том охин Х.Өүлэн-Үжин хөлөөрөө шидэх шидэлт, агаарын номер үзүүлдэг бол Х.Мандухай-Үжин нь нугарагч, нөхөр Зоригоо нь тулгуурт тэнцвэрийн хүн.
Г.Хишигдаваа олон орноор явж тоглон Монгол орноо дэлхийд танилцуулахад тэр дундаа циркийн нарийн төвөгтэй, маш нарийн мэдрэмж, хүч тамир, тэсвэр хатуужил шаарддаг номеруудыг үзүүлж явжээ. 1995 онд “Дэлхийн циркийн оддын тоглолт”-д оролцож 3-р байранд шалгарч, 1976 онд Чех улсад болсон залуу циркчдийн тоглолтоос “Гран-При” шагнал хүртэж явжээ. ӨАБНУ-д болсон олон улсын циркийн тоглолтод оролцож, 850 кг-ын өргөлттэй хүнд жингийн номер үзүүлж дэлхийд алдартай үзүүлбэрийг “Монголын циркчин Хишигдаваа үзүүлнэ” хэмээн зарлуулж явжээ.
Тэрээр “Алтан гадас” одон, соёлын тэргүүний ажилтан зэрэг олон сайшаал шагнал хүртэж явсан. Залуучуудад ч гадаад олон орноор явахдаа хэмээн ярьсан.
Тэр үндэсний бөхөөр сайн барилдаж, 1968 онд Өвөрхангай аймагт Спартакиадаар аймгийн арслан цол авсан бол улсын баяр наадамд 1967 онд 3 даваад 4-ийн даваанд урьд нь 4 хаясан хүндээ санамсаргүйтсанаас болж унасан байна. Үг нь сайн хүмүүсийн итгэлийг өвөрлөж начин болох санаатай үзээд бараагүй гэсэн бол, циркийн буянаар нутаг ус, ах дүүгийнхээ нэрийг дуудуулж явсан гэж бахархан өгүүлсэн.
