Mogod soum, Bulgan province

Mogod soum

MOGOD SOUM

BULGAN PROVINCE · MONGOLIA

NewsEconomyHistoryPeopleTourism
About Mogod
Дэндэв Шагдар

Дэндэв Шагдар

Малчин
Жаргалант баг

· Булган аймаг Могод сум

Могод сумын 1-р багийн нутагт Овоотын хөндийн “Цагаан чулуу” гэдэг газар төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, мал маллаж байгаад 1940 оноос цэргийн албыг 5 жил хаажээ. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм. “Бид ялав” медалиар шагнагдсан. Ялалтын дараа хийсэн хилийн цэргийн наадамд барилдан “цэргийн заан” цол хүртсэн.

1953 онд Булган аймгийн наадамд улсын начин Р.Дэлэгпилтэй үлдэж үзүүрлэн заан цолоо батлав. Цэргээс халагдаж ирээд 1964 он хүртэл хонь хариулж байгаад 1964–1984 он хүртэл нэгдлийн адуу малласан. Энэ хугацаандаа сумын аваргаар 4 удаа, аймгийн аваргаар шалгарч 5, 6, 7 таван жилийн гавшгайч болов. 1981 онд Монгол улсын чанарын аварга адуучин болсон. “Алтан гадас” одон, 50, 60, 70 жилийн ойн медалиар шагнагдаж явжээ.

How useful was this page?