Mogod soum, Bulgan province

Mogod soum

MOGOD SOUM

BULGAN PROVINCE · MONGOLIA

NewsEconomyHistoryPeopleTourism
About Mogod
Даваа Сундуй

Даваа Сундуй

Чин ван Ханддорж түүнийг “төрөлхийн цэцэн ухаантай, монгол бичигт сайн боловсорсон, олныг дагуулж чадах чадвартай” хэмээн үнэлж, 15 настайд нь “Бишрэлт гүн” цол олгон, Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу (одоогийн Булган аймгийн Могод сум)-ны Засаг ноёноор өргөмжилжээ.

Тэрээр Нийслэл хүрээнд орос үсгийн сургуульд суралцаж байсан бөгөөд 1913 онд ОХУ-ын Эрхүү хотод боловсрол эзэмшихээр явсан анхны сэхээтнүүдийн нэг аж. Ардын хувьсгалын эхэн үед буюу 1920 оны 2 дугаар сард Барон Унгерн Нийслэл хүрээг эзлэх үед Сундуй гүн Ардын хувьсгалын талд баттай зогсож, Барон Унгернийг баривчлан ЗХУ-д шилжүүлэн өгсөн онцгой гавьяа байгуулжээ.

Хувьсгалын дараа тэрээр шинэ төрийн албанд зүтгэж, 1912-1924 оны хооронд хошууны Засаг ноёноор ажиллаж байв. Хожим улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 1937 онд хорвоог орхисон байна.

Бишрэлт гүн Сундуйн хүрээ буюу Авзагын хүрээ нь одоогийн Хишиг-Өндөр сумын баруун талд, сумын төвөөс ойролцоогоор 1 км зайд, Дархан хан уулын зүүн урд, Үен уулын өвөрт төвхнөж байжээ.

Тус хүрээнд Чойр, Жүд, Мамба, Гүнрэг, Дуйнхор зэрэг таван дацан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Хамбын өргөө болон Ширээт ламын хувилгааны өргөө нь баруун хойно байрлаж байжээ. Авзагын хүрээ нь дөрвөн аймагтай, 1000 шахам ламтай томоохон хүрээ байсан бөгөөд Хамба лам Сандаг (Аранжин), Ловон ширээтийн хувилгаан Рэнцэндорж нар тус хүрээг удирдан ажиллаж байжээ.

Майдар жас гэх томоохон жастай бөгөөд малын тоо нь дөрвөн түм хүрч байжээ. Жасын сүргийн даамлаар Чомбуу гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд малаа сайн өсгөсний учир “Дархан сүргүүч” цолоор шагнуулж байжээ.

Ардын хувьсгал ялж, Монгол Улс байгуулагдсаны дараа тэрээр өөрийн хөрөнгөө улсдаа хандивлаж, үе улиран залгамжлах ноён хэргэмээсээ татгалзсан түүхэн хүн юм.

Sources
Бишрэлт гүн
Вэб сайт

How useful was this page?