Mogod soum, Bulgan province

Mogod soum

MOGOD SOUM

BULGAN PROVINCE · MONGOLIA

NewsEconomyHistoryPeopleTourism
About Mogod
Дашдорж Санжаа

Дашдорж Санжаа

Born: 1916.07.20 · Булган аймаг Могод сум

Д.Санжаа 1916 онд Могод сумын нутаг Шивээтэд төрсөн. 1938 онд ардын цэрэгт татагдаж Сүхбаатар аймгийн Дарьгангийн Байшинт дахь 8 дугаар дивизийн 20 дугаар морьт хороонд 5 жил цэргийн албыг хаасан. Тэрхүү хорооны дарга Одсүрэн, Дамдинжав, Сосор зэрэг хүмүүс байв. Тус хороонд байхдаа орос сургагчийн морин жолооч, мөн Маршал Чойбалсан болон 20 гаруй орос офицер дарга нарын тогоочоор ажиллажээ.

Халагдаж ирээд сум орон нутагтаа жин тээх, мал туух болон дараа нь нэгдлийн үхэр, төллөх хонь /суурь/ маллаж байгаад 2 дугаар бригадын төвийн сахиул манаач хийж тус төвийг тохижуулан улмаар халуун ус ажиллуулж байжээ.

Түүний цэргийн алба хааж байхад Могод сумаас Пэлжээтийн Дамдинсүрэн, Орхон сумаас Шар Цэдэн, Бүрэгхангай сумаас Дондовын Батаа нар байжээ

How useful was this page?