Mogod soum, Bulgan province

Mogod soum

MOGOD SOUM

BULGAN PROVINCE · MONGOLIA

NewsEconomyHistoryPeopleTourism
About Mogod
Дашдондог Дэнсмаа

Дашдондог Дэнсмаа

Хурандаа

Born: 1930.01.10 · Булган аймаг Могод сум

1932 онд Могод суманд төрсөн. Суманд бага сургууль, Улаанбаатар хотод 7 дугаар анги төгсөөд 1949 оноос Дотоод явдлын яаманд бичээч, Засан хүмүүжүүлэх байгууллагын намын хороонд кабинетийн эрхлэгч, УЦГ газрын гэр бүлийн хэлтэст бичээч зэрэг ажлыг 1957 он хүртэл хийсэн.

1961 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, ЗХУ-д дотоод явдлын яамны удирдах ажилтны академи, Намын дээд сургуулийн удирдах ажилтны курст мэргэжил дээшлүүлсэн. 1961 оноос Засан хүмүүжүүлэх байгууллагын бэлтгэл хангах тасагт данс хөтлөгч, байцаагч хийж байгаад 1965–1988 онд Эмэгтэйчүүдийн хорих ангийн анхны даргыг хийж байв.

Жирийн малчин ардын охинд арай л ахадсан энэ албанд эршүүд зан чанарын хүчээр 20 гаруй жил зүтгэсний хүчинд Монголын анхны эмэгтэй хурандаа цолыг хүртсэн байна. Тэрээр Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоос эхлээд ёстой л энгэр дүүрэн одонтой, тэнгэрт тулсан алдартай “Алдарт эх” билээ.

How useful was this page?