Чойндон Банзрагч
Малчин
Born: 1931.01.01 · Булган аймаг Могод сум
Улсын чанарын аварга Чойндонгийн Банзрагч
1931 онд Могод сумын нутагт төрсөн. 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. 1956 онд нэгдэлд гишүүнээр элсэж орсноос хойш тасралтгүй саальчнаар ажиллаж байсан. 1979-1985 онуудын эрлийз үнээний саалийн сумын аварга болсон. Тэрбээр 5, 6, 7 таван жилийн гавшгайч, 1981 онд БНМАУ-ын чанарын аварга цол хүртсэн. 1981 онд төв 4 байгууллагын шагнал авсан. 1983 онд хөдөлмөрийн хүндэт медаль, ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медалиар шагнагдсан.
