Mogod soum, Bulgan province

Mogod soum

MOGOD SOUM

BULGAN PROVINCE · MONGOLIA

NewsEconomyHistoryPeopleTourism
About Mogod

Аюуш Жагдорж

Малчин
Жаргалант баг

Born: 1915.01.01 · Булган аймаг Могод сум

Аюушийн Жагдорж

Могод сумын I багийн нутаг “Жаргалант” хэмээх газар малчин ард Аюушийн 1 дүгээр хүү болон төржээ. 25-н нас хүртлээ эцэг эх, ах дүү нарын хамт мал маллаж байхдаа хуучин монгол бичгийг бие даан сурсан, 1940–1945 онд цэргийн албыг Баруун хязгаарт хааж нутагтаа ирээд 1946–1959 он хүртэл Могод сумын 8-р багийн даргаар ажиллаж байгаад Жаргалант суманд шинээр үүсгэн байгуулагдсан “Ялалт” нэгдлийн орлогч даргаар сонгогдон ажиллаж, тус нэгдэл “Оч” нэгдэлтэй нийлэхэд 1-р бригадын дарга, нэгдлийн орлогчоор ажиллаж байв. Тэрбээр сумандаа төдийгүй аймагтаа багийн даргаар тасралтгүй хамгийн олон жил ажилласан үнэхээр ажлын төлөө бие сэтгэлээ зориулсан зарчимч шударга, хүнлэг удирдах арга барилыг сайн эзэмшсэн, олон залуу ажилтны багш нь болсон их туршлагатай хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн удирдах ажилтан байв.

1950 онд МАХН-д элссэн. Түүний хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын Хувьсгалын 40, 50 жилийн ойн медалиар шагнаж байв. Аймгийн хурлын депутатаар 2 удаа, сумын хурлын депутатаар удаа дараа сонгогдон ажиллаж байсан. А.Жагдорж нь хурдан морь сонирхон уядаг, аймаг сумандаа алдартай уяач хүн байжээ. Аймаг сумандаа 10 гаруй удаа түрүүлсэн “Жагийн” хээр алдартай хурдан хүлгийн эзэн байлаа.

How useful was this page?