Бор
Бор · Horse
C.Норовсүрэнгийн Бор морь
Achievements
2001
Top 5 (3) · Их нас
Могод сумын наадам · Soum
1999
🏆 Champion · Их нас
Могод сумын наадам · Soum
1998
🏆 Champion · Их нас
Могод сумын наадам · Soum
History
Буурал Алдартыг баярлуулсан өөр нэгэн хурдан хүлэг бол бор морь нь. 1998, 1999 онд хоёр жил дараалан түрүүлж, 2001 онд гуравт хурдалсан .Түүний уясан морьд улс бүсийн уралдаанаас нэг айраг, аймгийн наадамд түрүү, айраг тус бүр гурвыг, сумын наадмаас 15 түрүү, 20 айраг хүртэж 1982 онд сумын Алдарт, 1995 онд аймгийн Алдарт, 2000 онд Улсын Алдарт уяач цолны эзэн болгожээ.Тэрбээр 60 жил морь уясан хашир туршлагатай уяач төдийгүй битүү морийг таньж уяа сойлгыг нь тааруулахдаа гаргууд сайн хэмээн нутгийн олон ярьдаг. Ялангуяа соёолон морины уяаг тааруулахдаа гойд сайн, сумандаа толгой цохидог уяач байжээ. Тэрээр уяа морьдоо намар орой цас орсны дараа унаж хүчийг нь тогтоодог, ан гөрөөнд унадаг, сайн эдэлж намар хэт таргалуулдаггүй, хавар зовоохгүйгээр усалж уядаг. Товчхондоо уяа морьдоо жилийн дөрвөн улиралд унаж эдлэн уяа сойлгыг таруулдаг байсан байна. Шигшмэл морьдын Их хурд уралдаанд нутгийн нэр гарган наадсан Норовсүрэн, Сэрээтэр, Лхагва нар нэг нэгнийхээ морийг харж шинждэг, наадмын өглөө нар гарахаас өмнө бүх багийн уяагаар явж тэр өдрийн түрүүлж, айрагдах морьдыг шинжин таньж хэлдэг, тэднийг нутгийн уяачид ихэд хүндэлж амыг нь хардаг байсан гэдэг. Норовсүрэн Сэрээтэр гуайд маргааш уралдах морьдоо өгч явуулдаг байсан бөгөөд Сэрээтэр гуай морины ирийг тааруулахдаа онцгой сайн байжээ. Морь үсэргэхдээ морины хөл авна гээд жалга судгийн чулуу түүдэг их нямбай хүн байлаа. Морины хөлс авахдаа эхний удаа задгай газар зөөлөн шогшуулж, амьсгаа нь задарсны дараа өндөр уулын амаар арай ширүүхэн шогшуулдаг. 70-аад оны үед би хурдан морийг нь унадаг байв. Намайг мордуулахдаа “Морины захад битгий эргээрэй, тэр бригадын тэрний морь эхэлж гарна, тэр морины ард ойрхон гараарай”гэх мэтээр захиж хэлнэ. Одоо бодоход морь сайн таньдаг хүн байжээ” гэж түүний зээ дүү Л.Батбаяр нь дурссан юм.
Share
