Mogod soum, Bulgan province

Mogod soum

MOGOD SOUM

BULGAN PROVINCE · MONGOLIA

NewsEconomyHistoryPeopleTourism
About Mogod

Таширын хүрээ

Өв соёл

Таширын хүрээ
Булган аймаг Могод сум. Таширын хүрээ Хуучин Түшээт хан аймгийн Баруун соо гүний хошуу одоогийн Могод сумын төвөөс зүүн урагш 5 км орчим газарт энэхүү Таширын хүрээ төвхнөж байжээ.19-р зууны дунд үед үүссэн гэх энэ хүрээ нь 20-р зууны эхээр Цаннид, Цогчин, Жүд, Манба гэсэн 4 дугантай 120-иод ламтай дунд зэргийн ийд байжээ.Дамдин чойжоо сахиустай байсан ба хурал номын ая дан дэг нь хуучин Авзагийн хүрээний дэгтэй адил байжээ.Зуны эхэн сард Майдар эргэж, дараа нь Цам гардаг байв.Энд мөн Домын, Гавьжийн дамжаа тус тус барьдаг байсан байна.Хийд дээр өвлийн хурлууд их өргөн болох ба өвлийн адаг сарын 15-наас 29-нийг хүртэл хурал хурж битүүнд Цэдэрлхам тахиад хаврын тэргүүн сарын 15-н хүртэл үндсэндээ 30 хоног тасралтгүй хурдаг байжээ.Хүрээнд 30 шахам гавьж үүний дотор 2-3 аграмба байсан ба гэлэн сахилтай лам нар ихэнх нь байв.1937 оны эхээр сүм хийд лам нарыг хавчин шахам эхлэх үеэр дандаа гавьж буюу түүнээс дээш цолтой лам нарыг баривчлан гэлэн гэцэл сахилтай хүмүүс баривчлагдаагүй ажээ.Энэхүү гэлэн гэцэл сахилтай доод лам нарыг хүчээр хар болгон хүрээ хийдийг тараасан байна.Удалгүй 1939 оны дунд үеэс дуган сүмийг нураан шинээр байгуулагдаж буй Могод сумын төвийн Улаан булан зэрэг зарим албан газрын барилгад ашиглан заримыг нь энгийн иргэдэд худалдаж байжээ.Одоо Таширын хүрээний туурь нилээн тод мэдрэгдэх ба сүм дуганы суурийн хавтгай засмал чулуунууд газрын хөрсөн дээр ил харагдана. /Могод сумын иргэн 85 настай Санжаажав гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.13/
Sources
Аман түүх
Вэб сайт

How useful was this page?