Mogod soum, Bulgan province

Mogod soum

MOGOD SOUM

BULGAN PROVINCE · MONGOLIA

NewsEconomyHistoryPeopleTourism
About Mogod

Хүйс толгойн хөшөөний бичээс

Өв соёл

Хүйс толгойн хөшөөний бичээс

Хүйс толгойн хөшөөний монгол брахми бичээс нь 1400 жилийн өмнө, МЭ 601 оны орчимд эдүгээ Монголын эх нутагт бичигджээ.

Хүйс толгойн бичээсийн Л.Хурцбаатарын сэргээлт

БНМАУ-ын Шинжлэх академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон түүхтэй. 1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Шинэхүү үүнийг баримтжуулж, эртний брахми бичиг болохыг тогтоожээ. 2014 онд ХБНГУ-ын Д.Мауэ нарын дөрвөн улсын эрдэмтэд брахми үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэсэн бичээсийг бүрэн тайлж уншсан байна. Эрдэмтэн, судлаачид Хүйс толгойн бичээсийг Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон гэж үздэг. Бичээст Түрэгийн хааны нэр, цолоос гадна түүнээс өмнөх үе буюу Монголын эртний төрт улс Нируны Анахуэй хааны нэр ч байдаг юм.

How useful was this page?